Аймгийн төв Арвайхээрт улсын төсвийн 5 тэрбум гаруй төгрөгөөр 50 ортой Хүүхдийн төрөлжсөн эмнэлгийг шинээр барьж, ашиглалтад орууллаа.
Коронавирусний халдвар нэмэгдэж, аймгийн БОЭТ ачааллаа дийлэхгүйд хүрсэн хүнд цаг үед шинэ эмнэлэг ашиглалтад орж байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх, БОЭТ-ийн тасгуудын хэвийн ажиллагааг хангах, хүүхдэд үзүүлэх эмчилгээ, сувилгааг нэг дор төвлөрүүлэх олон талын ач холбогдолтой юм. Цаашид тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчний ур чадварыг сайжруулахад анхаарч ажиллана гэдгийг аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд хэлж байв.
БОЭТ-ийн амбулаториор жилд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Булган зэрэг аймгаас 20 мянга орчим хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, 3 мянга орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг учраас ханиад томууны үед ор хүрэлцэхгүйд хүрдэг уг асуудлыг ийнхүү шийдвэрлээд байна. Хүүхэд, төрөхийн хуучин тасгуудыг ковидын халдварыг эмчлэх тусгаарлалтын эмнэлэг болгон ашиглана.