“ӨВӨРХАНГАЙ ТҮНШЛЭЛ” НАМРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ
Аймгийн хэмжээнд халдварын нөхцөл байдал хүндхэн байгаа ч орон нутгийнхаа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, эрүүл, эко хүнсний бүтээгдэхүүнээр иргэдийг хангах зорилгоор намрын үзэсгэлэн худалдааг агаар сэлгэх боломжтой задгай талбайд зохион байгуулахыг зөвшөөрсөн.
Энэ удаагийн үзэсгэлэнд таван сумын 130 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөрийг шингээсэн органик бараа бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас намрын үзэсгэлэн худалдааг 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
2021-09-27 18:36:35