Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт орон нутгийн төсвийн 70 сая төгрөгийн хөрөнгөөр чих, хамар, хоолойн иж бүрэн тоног төхөөрөмжийг шийдвэрлэн олголоо. Аймгийн Засаг дарга А.Ишдорж тус суманд ажиллах үеэрээ эмнэлгийн ажил байдалтай танилцаж, дээрх төхөөрөмжийг гардуулан өгсөн ба эмнэлгийн эрхлэгч, эмч нартай санал солилцож, ирэх онд хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулах, гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрнээр шинэчилж өгөхөөр болов.
Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг сумынхаа болон тойргийн сумдын 20-иод мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ачаалал ихтэй ажилладаг учраас УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагын зүгээс тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд онцгой анхаарч байгаа юм..
Тухайлбал, аймгаас баяр наадмын хэмнэсэн төсвөөс эх барих, эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгооны ЭХО аппаратыг авч өгсөн бол УИХ-ын гишүүдийн зүгээс рентген аппарат нийлүүлж, 2022 оны улсын төсөвт Эрүүл мэндийг дэмжих төв, 100 ортой эмнэлгийн шинэ барилга барихаар хөрөнгийг тусгаад байна.