• Албан ёсны цахим хуудас
“Гамшгаас хамгаалах Команд штаб”-ын сургуулиар Өвөрхангай аймаг 90.8 хувьтай дүгнэгдлээ.
Аймгийн Засаг дарга, Монгол Улсын Шадар сайдын хамтран ажиллах гэрээний хүрээнд гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас 2021 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдөр манай аймагт зохион байгууллаа. Аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн гамшгийн үеийн харилцан ажиллагааг сайжруулах удирдах бүрэлдэхүүний сургуулилт 90.8 хувьтай дүгнэгдэв. Энэ жилийн сургуулилтад коронавирус /Ковид-19/-ын цар тахлын үеийн нөхцөл байдалд тулгуурлан албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний 95 хувь нь цахимаар оролцлоо.

 

2021-10-13 12:17:47