• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангай аймагт зохион байгуулж буй "Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль" хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус сургуулийг “Гамшиг, онцгой нөхцөл байдал, аюулт үзэгдэл, ослын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, зохицуулалт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд 3 үетэйгээр зохион байгуулж байгаа юм. Команд штабын сургууль тухайн аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт болсон үеийн удирдлагын хариу арга хэмжээ, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн анги, албадын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, өгөгдсөн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах дадлагаар үргэлжилж байна.

 

2021-10-12 00:00:00