• Албан ёсны цахим хуудас
“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төсөл Арвайхээр сумын хоёрдугаар сургуульд хэрэгжиж байна.
Хүүхдийг ивээх сангаас “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах нь-2” төслийг Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Өвөрхангай аймагт хэрэгжүүлж байгаа юм. Уг төсөл нь 2018-2021 онуудад бага боловсролын түвшинд хэрэгжүүлсэн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн үргэлжлэл бөгөөд энэ удаа 2024 он хүртэл Арвайхээр сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд хэрэгжинэ. Төслийн зорилго нь боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг бага боловсролоос суурь боловсролын түвшинд дэвшин суралцах явцыг дэмжих ба онцлог хэрэгцээнд нь тохирсон хөтөлбөр, арга зүйгээр боловсролын үйлчилгээг тасралтгүй авах боломжийг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой. Төслийн хүрээнд тус сургуулийн багш, ажилчид, “Тэгш боломж” эцэг эхийн холбооны төлөөллүүддийг сургалтад хамруулж, холбогдох мэдлэг ойлголтыг өгөв.

 

2021-10-21 16:58:47