МАЛЧИН, ТАРИАЛАНЧДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХ АЖИЛ ӨРНӨЖ ЭХЭЛЛЭЭ
"Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил"-ийн хүрээнд малчин, тариаланчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн өнөөдрөөс сум, багуудад ажиллаж эхэллээ. Энэхүү ажилд аймгаас нийт 14.5 сая төгрөг зарцуулж, нийт 10 мянга орчим малчин, тариаланчдыг үзлэгт хамруулах сарын аян явуулж байна. Эмч нарын бүрэлдэхүүн багийн төвүүдэд ажиллах учир малчдыг өргөнөөр хамруулах боломжтойг аймгийн Засаг даргын орлогч, зорилтот жилийн ажлыг зохион байгуулах Ажлын хорооны дарга И.Доржсүрэн хэлж байна.
2021-10-20 00:00:00