• Албан ёсны цахим хуудас
“ӨВ ХАМГААЛАГЧ” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн соёлын салбарын зорилтын хүрээнд “Соёлын өв-Хөгжлийн дархлаа” аян, Өвөрхангайн бахархал, үнэт зүйлийг цахим орчинд энтертаймент хэлбэрээр сурталчлах, орон нутгийн соёл судлалыг хөгжүүлэх, төв халхын үнэт зүйлсийг тодорхойлох, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зэрэг ажлууд амжилттай хэрэгжиж байна. Өнөөдөр "Өв хамгаалагч" нэг сарын аян зарлаж, нээлтээ Тарагт сумын “Бага таван толгойн хөндий”-д зохион байгууллаа. Аяны хүрээнд соёлын өв, түүнийг хамгаалах, өвлөн уламжлах, түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдол, үнэ цэнийг хүүхэд залууст ойлгуулан таниулах соён гэгээрлийн ажлаас гадна соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлууд зохион байгуулагдана.
 
 

 

2021-10-20 00:00:00