Зорилтот жилийн ажлыг он дуустал эрчимжүүлж ажиллах чиглэл өгөв
Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Богд, Баянгол, Гучин-Ус сумдад “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн ажлыг хэрхэн зохион байгуулж, хэрэгжилт ямар явцтай байгаа талаар тус сумдын Засаг дарга нарын мэдээллийг сонслоо. Дээрх сумдын хувьд зорилтот жилийн хүрээнд төлөвлөсөн ажил, арга хэмжээнүүд нь 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа юм. Тиймээс үлдсэн хоёр сар гаруйн хугацааг үр бүтээлтэй ашиглаж, удааширалттай байгаа ажлуудаа амжуулж, үр дүн гаргаж ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.
2021-10-21 17:18:37