Өнөөдөр төрийн 9 албан хаагч тангараг өргөж, төрөлх нутаг, ард түмнийхээ төлөө үнэнч шударгаар, тууштай ажиллахаа илэрхийллээ. Аймгийн ИТХ-ын ажлын албаны төсөв, санхүү хариуцсан мэргэжилтэн Д.Уранцэцэг, Аймгийн ИТХ-ын ажлын албаны иргэдэд мэдээллээр үйлчлэх төвийн мэргэжилтэн Б.Ичинхорлоо, Аймгийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ө.Батням, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Я.Баасанжав, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Б.Алтанцэцэг, Нийгмийн даатгалын хэлтсийн хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Сайнбилэг, Нийгмийн даатгалын хэлтсийн дотоод хяналт, хөрөнгө хариуцсан мэргэжилтэн Д.Оюунтуяа, Аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн Н.Даваалхам, Арвайхээр сумын 3 дугаар багийн зохион байгуулагч Т.Гантуяа нар албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж, үнэнчээр зүтгэхээ тангараглалаа.
Төрийн жинхэнэ албан хаагчдад аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн баяр хүргээд төрийн албаны нэр хүнд, үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, хоёргүй сэтгэлээр тууштай ажиллахыг хүссэн юм.