Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд төрийн бус байгууллагууд хамтарч ажиллана
“Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь MASAM-2” төсөл 21 аймгийн хэмжээнд хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Өвөрхангай аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах зорилгоор “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсэлийг ашиглах нь" сэдэвт дөрвөн модуль сургалтыг энэ сарын 1-нээс 4-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтын үр дүнд иргэний нийгмийн байгууллагууд төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх, орон нутгийн иргэдийн иргэний боловсрол, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Энэхүү төслийг үр дүнтэй амжилттай хэрэгжүүлэхэд орон нутгаас дэмжиж, хамтран ажиллахаа аймгийн удирдлагууд онцолсон юм.
Цаашид хамтран ажиллах иргэний нийгмийн байгууллагууд
1. "Эх нутаг хөгжил" төрийн бус байгууллага
2. Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны сан ТББ Өвөрхангайн салбар
3. "Суварган хэлхээ" төрийн бус байгууллага
4. "Орон нутгийн санаачилга" төрийн бус байгууллага
5. "Ноён хайрхан" төрийн бус байгууллага
6. "Иргэний оролцоо-Хөгжлийн гарц" төрийн бус байгууллага
7. Өвархангайн аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөл
8. "Залуусын элч" төрийн бус байгууллага
9. "Онч Оюунлаг Оньс" төрийн бус байгууллага
10. "Эдвина" төрийн бус байгууллага
11. "Хүчирхэг Үндэстэн" төрийн бус байгууллага
12. "Дэлгэрэх Бүтээмж" төрийн бус байгууллага
13. Өвөрхангай тэргэнцэртэй иргэдийн холбоо
2021-11-08 12:06:37