16 НАСТНУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨЛӨӨ
Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглан зарласан энэхүү түүхэн тэмдэглэлт өдөр аймгийн Засаг даргын ивээл дор 16 настнуудын төлөөлөл, иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардаж авлаа. Тус арга хэмжээнд аймгийн удирдлагууд оролцож, ирээдүй хойч болсон хүүхдүүддээ баяр хүргэж, аав, ээждээ ачлалтай, улс эх орондоо ихийг хийж бүтээх хариуцлагатай иргэн байж, Монгол Улсын иргэний эрх, үүргээ нэр төртэй авч явахыг захив. Энэ онд Өвөрхангай аймгийн хэмжээнд 1700 гаруй залуус 16 нас хүрч байна.
2021-11-26 00:00:00