• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангай аймаг 118 мянга дахь иргэнээ тодрууллаа
Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас нэг зуун арван найман мянга дахь иргэнээ, тодруулж алдаршууллаа. Зүүнбаян-Улаан сумын харьяат Галмандахын Итгэл хүү 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр мэндэлж, 118 мянга дахь иргэнээр тодорсон юм. Улс тунхагласны баярын энэ өдөр аймгийн удирдлагууд Г.Итгэл хүүгийн гэрт нь очиж 118 мянга дахь иргэний батламжийг нь гардуулж, хүндэтгэл үзүүлэв. Мөн Г.Итгэл хүүгийн чацуутнаар Арвайхээр сумын харьяат Баяраагийн Уранзаяа, Нарийнтээл сумын харьяат Жавхлантөгсийн Золзаяа, Бат-Өлзий сумын харьяат Рэнчиннямаагийн Мандахнаран, Балганцэвээний Найдандорж нар тодорсныг, аймаг, орон нутгаас батламжилж, хүндэтгэл үзүүлэх юм. Аймгийн 118 мянга дахь иргэн, түүний чацуутнуудыг статистикийн бүрэлдэхүүний аргыг ашиглан тооцоолол хийж 2021 онд шинээр мэндэлсэн хүүхдүүдээс тодруулсан. Өвөрхангайчууд улам бүр өсөн дэвжиж, өнөр олуулаа болох болтугай.

 

2021-11-26 00:00:00