• Албан ёсны цахим хуудас
Багийн Засаг дарга нар номын дуу сонсож байна
Ард иргэдэд хамгийн ойр байж, төрийн ажил үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэж, төр иргэн хоорондын гүүр болон ажилладаг хүмүүс бол багийн Засаг дарга нар байдаг. Тиймээс багийн дарга хүн өөрөө мэдлэг, мэдээлэлтэй байх учиртай. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас Статистикийн хэлтэстэй хамтран багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалтыг өнөөдөр Арвайхээр хотноо зохион байгуулж байна. Өвөрхангай аймаг 19 сумын 112 багтай. Сургалтад багийн дарга нар 100 хувь хамрагдаж байна. Аймгийн Засаг дарга сургалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: “Иргэдийн итгэлийг хүлээж багийн Засаг даргаар сонгогдсон Та бүхэн маань хариуцсан ажилдаа эзэн нь байж, идэвх санаачилгатай ажиллаарай. Аймгийн Засаг дарга гээд данхайгаад суугаад байхгүй ээ. Бүх багийн иргэдийн нийтийн хуралд очиж оролцоно, иргэдийнхээ санал хүсэлтийг чихээр сонсож, багийн ажилтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ.” хэмээн онцлов. Сонгуулийн үр дүнгээс хамааран нийт дарга нарын 49 нь шинээр сонгогдсон дарга нар байгаа юм. Тиймээс хоорондоо танилцах, туршлага судлах, санаа бодлоо хуваалцах гээд цаг үеэ олсон сургалт болж буйг Засаг дарга нар хэлж байв.

 

2021-12-02 12:49:54