Ардын хувьсгалын 92, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 82 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төр захиргаа, боловсрол, худалдаа, нийтийн хоол, мал аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг шагнан урамшууллаа.
Аймгийн ЗДТГ-ын Хүндэтгэлийн өргөөнд өнөөдөр болсон уг ёслолын арга хэмжээгээр Зүүнбаян-Улаансумын “Цонжин дөрөлж” мал эмнэлгийн захирал, малын их эмч Ш.Даваажавыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Арвайхээр сумын өндөр настан Ө.Бадамханд, Арвайхээр сумын сумын ЕБ-ын 2-р сургуулийн бага ангийн багш Р.Дэмбэрэлдулам нарыг Алтангадас одон, Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргаС.Тогтох, Арвайхээр сумын ЕБС-ын 1-р сургуулийн сургалтын менежер Т.Баярмаа нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасан юм.