• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний жилийн хэрэгжилтийг 91.4 хувийн биелэлттэй хэмээн дүгнэлээ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний жилийн хэрэгжилтийг хэлэлцэж, 91.4 хувийн биелэлттэй хэмээн дүгнэлээ. 2021 онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 5 бүлэг, 61 зорилт, 343 арга хэмжээг тусган хэрэгжүүлж, салбарт бүрт тодорхой ахиц дэвшил гарган ажилласныг Төлөөлөгчид ийнхүү дүгнэж, мөн цаашид анхаарах асуудлаар үүрэг өгөөд байна.

 

2021-12-02 12:51:58