ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ГЭРЭЭГ ӨНӨӨДӨР ҮЗЭГЛЭЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд дулааны станц барих “МОН-14” төслийг Эрчим хүчний яам хэрэгжүүлж байна.
Үүнд Өвөрхангай аймаг багтаж байгаа юм. Өнөөдөр талууд гэрээг албажуулж, Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БНСУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун нар гарын үсэг зурлаа
Гүйцэтгэгч “Бюксан инженеринг” компани нь Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Сүхбаатар, Хэнтий аймгуудад;
- 180 Гкал/цаг нийлбэр хүчин чадалтай 19 зуух бүхий 7 дулааны станц,
- 46 км урттай хос дулаан дамжуулах шугам,
- 57 дулаан дамжуулах төвийг 26,5 сарын хугацаанд тус тус барьж, хүлээлгэн өгөх юм.
2022-01-04 12:24:34