• Албан ёсны цахим хуудас
МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БҮСЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Малчдынхаа санал хүсэлтийг сонсох, хөдөө аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа аймгийн бодлого, шийдвэр, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх зорилгоор “Малчдын зөвлөгөөн”-ийг бүсчлэн зохион байгуулж байна.
Зүүн таван сумын малчдыг хамруулсан зөвлөгөөнийг Есөнзүйл суманд, говийн болон баруун сумдын малчдын зөвлөгөөнийг Гучин-Ус, Хайрхандулаан суманд зохион байгууллаа. Өнөөдөр хойд сумдын малчдыг хамруулсан зөвлөгөөн Хужирт суманд болж байна.
Малчид маань бэлчээр ашиглалтыг сайжруулах, цөлжилтийг бууруулах, малаа чанаржуулах, эрүүлжүүлэх, хээрийн араатан амьтад, хулгайгаас хамгаалах чиглэлээр санал хүсэлтээ хэлж, мал маллах арвин туршлагаасаа хуваалцан үнэтэй зөвлөгөө сургамжаа өгч байна.

 

2021-12-18 00:00:00