Том тэрэгний жолооч бүсгүйчүүд “Онц тээвэрчин” боллоо
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд тээврийн том тэрэг барьдаг хоёр эмэгтэйг “Онц тээвэрчин” тэмдэг, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнан урамшууллаа. Д.Цэнд-Аюуш 2008 оноос эхлэн найман жил такси үйлчилгээ эрхэлж байсан бол П.Долгорсүрэн аавыгаа дагаж хүүхэд ахуй цагаасаа мотоцикль, машин тэрэг жолоодож сурсан, техникт сонирхолтой гэж байв. Эдгээр эмэгтэйчүүд маань 2017 оноос эхлэн Цагаан хаданд хүнд механизм жолоодож, нүүрс зөөн ар гэр, амьдралаа авч явж байна. Тэнд 80 гаруй эмэгтэй том тэрэг барьдгаас тав нь Өвөрхангайн иргэд байна.
2022-02-14 00:00:00