Аймгийн хэмжээнд мод тарих ажил эхэллээ.
Өнөөдөр (2022.04.24) аймгийн хэмжээнд мод, бут тарих ажлыг эхлүүлж, байгууллагууд хуваарилсан талбайдаа модны нүхээ ухан бэлтгэж байна.
Арвайхээр сумын Шинэ суурьшлын бүсийн 15 га талбайд төрийн байгууллагын албан хаагчид 23 мянган хайлаас, гоёлын мод, бутыг тарьж, 1586 метр ургамлан хашлага хийх юм. Ингэхдээ нэг албан хаагчид 3 ширхэг мод тарих үүрэг өгч, 1 метр шуудуунд 10 ширхэг мод тарих байдлаар нүхийг ухан бэлтгэж байна.
2022-04-25 18:20:41