Волейболын насанд хүрэгчдийн 2022 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
Волейболын насанд хүрэгчдийн 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Өвөрхангай аймагт анх удаа зохион байгуулж байна.Аймгийн хэмжээнд спортын төрлүүдийг хөгжүүлэх, шигшээ баг, тамирчдыг бэлтгэх, хүүхэд залуусыг спортоор хичээллэх хүсэл сонирхолтой болгох зорилгоор улс, аймгийн чанартай олон томоохон тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Волейболын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Өвөрхангай аймагт зохион байгуулж, нийслэл, 21 аймгаас, 46 багийн тамирчин оролцож байсан бол энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хот, Хөвсгөл, Орхон, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай зэрэг аймгаас 22 багийн тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж байна.
2022-04-25 18:25:35