Ядуурлыг бууруулах Япон сангийн (ЯБЯС) төслийн санхүүжилттэй Монгол Улсын Засгийн Газар (МУЗГ) болон Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны хэрэгжүүлж буй Аймгийн Төвүүдийн Хатуу Хог Хаягдлын Менежментийн төслийн (No: 52303-001) зүгээс зорилтот аймгийн төвүүдийн бизнес, олон нийтийн бүлгүүдэд зориулан бичил тэтгэлэг олгох хөтөлбөрийг зарлаж байгаад таатай байна. Энэхүү хөтөлбөрийн мэдээлэлд бичил тэтгэлгийн шалгуур үзүүлэлтүүд, шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт болон бусад нөхцлүүдийг тодорхой тусгасан болно. Тэтгэлэг сонирхогч та бүхэн доорх мэдээлэл, заавруудтай анхааралтай танилцан нэмэлт асуулт байвал холбогдох хаягаар холбогдохыг хүсье.
A. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Төслийн тухай
Аймгийн төвүүдийн хатуу хог хаягдлын менежментийн төсөл нь 2020-2022 оны хооронд Дархан-Уул, Говь-Алтай, Сүхбаатар, Өвөрхангай аймгийн төвүүдэд хэрэгжиж байна. Төслөөр дамжуулан аймгийн төвүүдэд хатуу хог хаягдлын үр дүнтэй менежментийг сайжруулах, хатуу хаягдлыг цуглуулах, ялгах, дахин боловсруулах тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Төслийн явцад дараах үр дүнг бий болгохоор зорин ажиллаж байна.
- Аймгийн төвүүдэд хатуу хог хаягдлын менежментийн дэд бүтцийг бий болгоно.
- Аймгийн төвүүдийн хатуу хог хаягдлыг цуглуулах, ялгах, дахин боловсруулах аргачлалыг нэвтрүүлнэ.
- Хатуу хог хаягдлын менежмент, бодлогын талаархи олон нийтийн мэдээлэл, ойлголтыг нэмэгдүүлнэ.
Мөн аймгийн төвүүдийн оршин суугчдыг хог хаягдлыг ялган ангиллахад дадалжуулан оролцуулах замаар хүрээлэн буй орчны нөхцөл болон аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө. Ингэснээр энэхүү төсөл нь хатуу хог хаягдлын менежментийг бусад аймгийн төвүүдэд нэвтрүүлэх загвар төсөл болно.
Бичил тэтгэлгийн зорилго
Бичил тэтгэлгийн хөтөлбөр нь төслийн зорилтот аймгийн төвүүдэд хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах туршлагыг нэмэгдүүлэх, сайжруулах замаар ногоон ажлын байрыг бий болгоход шаардлагатай бичил тэтгэлгийн санхүүжилт олгоход оршино.
Бичил тэтгэлгийн горилогчид
Бичил тэтгэлэг олгох хөтөлбөрийн горилогчид нь төслийн зорилтот сумын хог хаягдлыг дахин боловсруулах замаар хог хаягдлын салбар дахь олон нийтийн оролцоо болон туршлагад түшиглэн хог хаягдлыг дахин боловсруулах аргыг туршихад ресторан, дэлгүүр, албан байгууллага, сургууль, цэцэрлэг зэрэг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, мөн гарааны болон бичил бизнес, хоршоо, ТББ байна.
Бичил тэтгэлэг олгох тоо, хэмжээ
Зорилтот аймгийн төв бүрт:
- Дахин боловсруулах туршлагыг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор нэг бизнест 15,000 хүртэлх ам.долларын тэтгэлэг;
- Хатуу хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтыг сайжруулах төслийн санал гаргасан гурван олон нийтийн бүлэг, гарааны болон бичил бизнес (ХХК, нөхөрлөл, хоршоо, ТББ) тус бүрт 5,000 хүртэлх ам.долларын тэтгэлгийг сонгон шалгаруулалтаар олгоно.
Бичил тэтгэлгийн хэрэгжилтийн хугацаа, тайлагнал
Бичил тэтгэлгээр хэрэгжих бизнес төслийн хугацаа 4 сараас хэтрэхгүй бөгөөд 2022 оны 9 сард бизнес төслийн зорилгод тодорхойлсон үр дүнд бүрэн хүрсэн байна. Тэтгэлэг авах эрхтэй болсон орон нутгийн өмчит төрийн болон хувийн байгууллага, олон нийтийн бүлгүүд тэтгэлгийн зарцуулалт, үр шимийг 2022 оны 3-р улиралд багтаан жендерийн тэгш оролцоо, шинээр бий болгосон ногоон ажлын байр, үйл ажиллагааны орлого болон ангилан, ялгах, боловсруулсан хатуу хог хаягдлын хэмжээ зэрэг шалгуураар баталгаажуулан сар бүр тайлагнана.
Б. ТАВИГДАХ ШААРДЛАГА
Хөтөлбөрт оролцохын тулд тухайн горилогч:
- Төслийн зорилтот 4 аймгийн төвд үйл ажиллагаа эрхэлдэг ОНӨААТҮГ, ХХК, нөхөрлөл, хоршоо, ТББ байна.
- Нэг горилогч зөвхөн нэг бизнесийн төсөл илгээх боломжтой.
- Төслийн зорилтот суманд бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй байгууллага, нийтийн бүлэгтэй хамтран оролцохыг хориглоно.
Төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагад тавигдах шаардлагууд:
- Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт албан ёсоор бүртгэлтэй, төслийн зорилтот сумын/аймгийн орон нутгийн өмчит болон түүний өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байх;
- Энэхүү журамд заасан загвар, шаардлагууд дээр үндэслэн төслийн зорилттой нийцэх бичиг баримт, бизнес төслийн саналаа ирүүлсэн байх;
- Тэтгэлгийн үйл ажиллагааг дахивар хүлээн авах цэгийн үйл ажиллагаатай бүрэн уялдуулах;
- Орон нутгийн хог түүгч иргэд болон ажил, орлогогүй эмэгтэйчүүд, өрх толгойлсон эрэгтэйчүүд зэрэг зорилтот бүлгийн иргэдэд зориулж хамгийн багадаа 3 шинэ ажлын байр бий болгох, үүнээс хамгийн багадаа 50% нь эмэгтэй ажилчид байх;
- Санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод, нээлттэй тайлагналтай байх.
Хувийн хэвшлийн байгууллагад тавигдах шаардлагууд:
- Төслийн зорилтот аймгийн Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт албан ёсоор бүртгэлтэй хувийн өмчит ашгийн төлөө аж ахуйн нэгж байх;
- Энэхүү журамд заасан загвар, шаардлагууд дээр үндэслэн төслийн зорилттой нийцэх бичиг баримт, бизнес төслийн саналаа ирүүлсэн байх;
- Тэтгэлгийн үйл ажиллагааг дахивар хүлээн авах цэгийн үйл ажиллагаатай бүрэн уялдуулах;
- Зорилтот бүлгийн иргэдэд зориулж хамгийн багадаа 2 шинэ ажлын байр бий болгох, үүнээс хамгийн багадаа 50% нь эмэгтэй ажилчид байх;
- Санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод, нээлттэй тайлагналтай байх.
Хоршоо болон ТББ-д тавигдах шаардлагууд:
- Төслийн зорилтот аймгийн Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт албан ёсоор бүртгэлтэй ашгийн бус хоршоо эсвэл төрийн бус байгууллага байх.
- Орон нутгийн хатуу хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах, дахин ашиглах чиглэлд иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэлтэй;
- Энэхүү журамд заасан загвар, шаардлагууд дээр үндэслэн төслийн зорилттой нийцэх бичиг баримт, бизнес төслийн саналаа ирүүлсэн байх;
- Тэтгэлгийн үйл ажиллагааг дахивар хүлээн авах цэгийн үйл ажиллагаатай бүрэн уялдуулах;
- Санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод, нээлттэй тайлагналтай байх.
Дараах үйл ажиллагааг дэмжихгүйг анхаарна уу.
- Орон нутгийн хатуу хог хаягдлын менежментийн төлөвлөгөөтэй зөрчилдөх, саад, хохирол учруулах үйл ажиллагаа;
- Хатуу хог хаягдалтай шууд болон шууд бусаар хамааралгүй үйл ажиллагаа;
- Шинээр үүсгэх ажлын байранд тэтгэлгийн журамд заасан хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийг (хог түүгч иргэд болон эмэгтэйчүүд) хамруулаагүй;
- Албан бусаар хөдөлмөр эрхлүүлэх үйл ажиллагаа;
- Байгаль орчинд сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа;
- Хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчин нөхцлийг хангаагүй үйл ажиллагаа;
- Зорилтот сумдаас өөр байршилд явуулах үйл ажиллагаа;
- Уулзалт, сургалт семинар, хурал зөвлөгөөнтэй холбоотой зардлууд;
- Аливаа түрээсийн төлбөрүүд;
- Аливаа шимтгэл, хураамж, зээлийн өрийн үлдэгдлийг төлөх үйл ажиллагаа;
- Зээл, санхүүжилт олгох үйл ажиллагаа;
- Хүний наймаа, хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үйл ажиллагаа;
- Архи, тамхи, согтууруулах ундаа, мансууруулах бодис үйлдвэрлэх, тараах, сурталчлах, борлуулахтай холбоотой үйл ажиллагаа;
- Улс төр, шашин болон бусад үзэл суртлын үйл ажиллагаанууд; болон
- Бусад төрлийн хууль бус үйл ажиллагаанууд багтана.
В. БИЧИЛ ТЭТГЭЛГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ УУЛЗАЛТ
Бичил тэтгэлгийн хөтөлбөрийг танилцуулах цахим уулзалтыг 2022 оны 5 сарын 4-ний Лхагва гаригийн 10.00-12.00 цагт зохион байгуулна. Цахим уулзалтын Zoom холбоос нь:
https://us06web.zoom.us/j/82862989261
Meeting ID: 828 6298 9261
Холбогдох нэмэлт асуултыг 2022 оны 5 сарын 2-оос 5 сарын 6-ны хооронд c2grants@gmail.com цахим хаягаар илгээн тодруулга хариулт хүлээн авах боломжтой. Тодруулга асуулт бүхий цахим шууданг илгээх тохиолдолд “C2 Бичил тэтгэлэгт хөтөлбөрийн асуулт – [Аймгийн нэр; Байгууллагын/Горилогчийн нэр]”-ийг цахим шуудангийн гарчгийг ашиглана.
Г. БИЧИЛ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛ ИЛГЭЭХ
Хүлээн авах хугацаа
Бичил тэтгэлэг хүсэх өргөдлийн маягт, бизнес төсөл болон нэмэлт баримт бичгүүдийн бүрдлийг 2022 оны 5 сарын 12-ний өдрийн 17.00 цагаас өмнө хүлээн авна.
Тэтгэлэгт горилогч нар бичил тэтгэлэг горилох баримт бичгүүдийн багцыг тээвэр, шуудангийн удаашрал, албан тушаалтнуудын ажлын цагийн хуваарь, интернэтийн доголдол болон бусад эрсдэлүүдээс сэргийлэх үүднээс тэтгэлэг горилох баримт бичгүүдийг хүлээж авах эцсийн хугацаанд тулгалгүйгээр эрт илгээх, хүлээлгэн өгөх шаардлагатай. Заасан хугацаанаас хоцроосон тохиолдолд төслийн нэгжийн зүгээс хариуцлага хүлээхгүй болно.
Хүлээн авах хаяг
Тэтгэлэг горилогчид АТХХХМ төслийн Тэтгэлгийн Хороонд дараах хоёр хэлбэрийн аль нэгийг сонгон бичил тэтгэлэг хүсэх баримт бичгүүдээ хүргүүлж болно.
1. Аймгийн ЗДТГ-аас томилогдсон албан тушаалтанд биечлэн цаасан хэлбэрээр хүлээлгэн өгөх;
2. Бичил тэтгэлгийн c2grants@gmail.com цахим шуудангийн хаягт илгээх.
Хүлээн авагч албан тушаалтан тэтгэлэг горилогчийн бэлдсэн 1) бичил тэтгэлгийн өргөдлийн маягт, 2) бизнесийн төсөл болон 3) нэмэлт бүрдүүлэх шаардл агатай баримт бичгүүд бүхий битүүмжилсэн багцыг хүлээн авахдаа бүртгэн баталгаажуулна. Харин цахим шуудангаар тэтгэлгийн багц баримт бичгүүдийг хүлээн авсан тохиолдолд хүлээн авсан талаар хариу мэдэгдлийг цахим шуудан руу нь илгээнэ. Бичил тэтгэлэг горилох баримт бичгүүдийг тэтгэлгийн зарлалд заагдсанаас өөр бусад байгууллага, албан тушаалтан, хаягт илгээх, хүлээлгэн өгөх, бүртгүүлэн баталгаажуулаагүй зэрэг тохиолдолд хүлээн авсанд тооцохгүй болохыг анхаарна уу. Үүнтэй холбоотой гарах аливаа асуудлыг бичил тэтгэлэг горилогч өөрөө бүрэн хариуцна.
Бүрдүүлэх баримт бичгүүд
Доорх холбоосоор 1) бичил тэтгэлгийн өргөдлийн маягт, 2) бизнесийн төслийн загварыг татан авна уу.
- Тэтгэлгийн өргөдлийн маягт татах
https://docs.google.com/document/d/1TQBjzjuRhkMATJEFFIX95U4XotdESlsY/edit
- Тэтгэлэг горилох бизнес төслийн загвар татах
https://docs.google.com/document/d/1fojjaG4VfdGcg17Z0J_OONcvDMUTjDwT/edit#heading=h.f42tn76ox4em
- Тэтгэлэг горилогчид тэтгэлгийн өргөдөл, бизнес төслийг боловсруулахаас гадна доорх баримт бичгүүдийг нэмэлтээр бэлдэн илгээнэ.
Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд:
- Горилогч байгууллага нь тухайн тэтгэлгийн хөтөлбөр зарлагдсан аймгийн харьяалалтай байгууллага гэдгийг батлах байгууллагын албан ёсны гэрчилгээний хуулбар (нүүрэн болон арын талууд);
- Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт баталгаажуулсан байгууллагын албан ёсны дүрмийн хуулбар;
- Сүүлийн 12 хүртэлх сарын санхүүгийн тайлан (Боловсролын байгууллага нь Боловсролын тухай хуулийн 39.11 дэх заалтын дагуу дэргэдээ хөгжлийн сантай тохиолдолд);
- Байгууллагын өөрийн харилцах дансны тодорхойлолт (төрийн сан эсвэл орон нутгийн сангийн харилцах данс байж болохгүй, тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд тэтгэлэг хүлээн авах данс байх);
- Байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн тэтгэлгийн хөтөлбөр зарлагдсан аймгийн харьяалалтай иргэн гэдгийг батлах иргэний үнэмлэхийн хуулбар (горилж буй аймгийнхаа харьяат иргэн байх ёстой);
ХХК, нөхөрлөл, бичил бизнес:
- Горилогч бизнес нь тухайн тэтгэлгийн хөтөлбөр зарлагдсан аймгийн харьяалалтай байгууллага гэдгийг батлах байгууллагын албан ёсны гэрчилгээний хуулбар (нүүрэн болон арын талууд);
- Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт баталгаажуулсан аж ахуйн нэгж байгууллагын албан ёсны дүрмийн хуулбар;
- Сүүлийн 12 хүртэлх сарын санхүүгийн тайлан;
- Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй тодорхойлолт;
- Татварын өр төлбөргүй тодорхойлолт;
- Аж ахуйн нэгжийн өөрийн харилцах дансны тодорхойлолт (тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд тэтгэлэг хүлээн авах);
- Хэрвээ тухайн байгууллага нь хоёр ба түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй бол хувьцаа эзэмшигчдийн иргэний үнэмлэхийн хуулбар;
- Байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр;
- Байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн тэтгэлгийн хөтөлбөр зарлагдсан аймгийн харьяалалтай иргэн гэдгийг батлах иргэний үнэмлэхийн хуулбар (горилж буй аймгийнхаа харьяат иргэн байх ёстой)
Хоршоо болон ТББ:
- Горилогч бүлэг нь тухайн тэтгэлгийн хөтөлбөр зарлагдсан аймгийн харьяалалд бүртгэлтэйг батлах байгууллагын албан ёсны гэрчилгээний хуулбар (нүүрэн болон арын талууд);
- Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт баталгаажуулсан аж ахуйн нэгж, байгууллагын албан ёсны дүрмийн хуулбар;
- Сүүлийн 12 хүртэлх сарын санхүүгийн тайлан;
- Бүлгийн өөрийн харилцах дансны тодорхойлолт (тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд тэтгэлэг хүлээн авах);
- Хэрвээ тухайн бүлэг нь хоёр ба түүнээс дээш гишүүдтэй бол гишүүдийн байгууллагын гэрчилгээ/иргэний үнэмлэхийн хуулбар;
- Байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр;
- Байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн тэтгэлгийн хөтөлбөр зарлагдсан аймгийн харьяалалтай иргэн гэдгийг батлах иргэний үнэмлэхийн хуулбар (горилж буй аймгийн харьяат иргэн байх ёстой);
Д. БИЗНЕС ТӨСЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ
Аймгийн Тэтгэлгийн Хороо өргөдлийн маягт болон бизнес төслийг тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлгээ хийнэ. Шалгуур үзүүлэлтүүд өөр хоорондоо уялдаатай, бодит үр дүнд чиглэсэн, тодорхой байх бөгөөд чанарын үнэлэлт, дүгнэлт хийх гол үүргийг гүйцэтгэнэ. Үндсэн үзүүлэлтүүд дараах зүйлсийг чухалчлан авч үзнэ, гэхдээ зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй.
- Байгууллагын чадавх, туршлага
- Төслийн зорилго болон орон нутгийн хог хаягдлыг бууруулах стратегитэй уялдсан эсэх
- Бизнес төслийн зорилго, зорилтууд, үр дүн, хүртээмж
- 4 сарын хугацаанд хэрэгжиж
- Шинээр бий болгох ногоон ажлын байрны тоо, үүнээс хамгийн багадаа 50% нь эмэгтэй ажилчид байх;
- Жендерийн тэгш оролцоо, тэгш боломж
- ХАБЭА болон бусад стандарт, горимуудын шаардлага хангасан эсэх
- Бодит төсөв, үр ашгийн тооцоолол
- Хяналт, үнэлгээний төлөвлөгөө
- Хатуу хог хаягдлыг цуглуулах, ангилах, ялгах, боловсруулах, дахин ашиглах зэрэг хэрэгжүүлэлтийн явцыг хэмжих шалгуур үзүүлэлтүүдтэй эсэх
- Тогтвортой байдал
Е. ХОЛБОО БАРИХ
Бичил тэтгэлгийн талаар нэмэлт тодруулга авахыг хүсвэл 2022 оны 5 сарын 2-оос 5 сарын 6-ны хооронд 99105949 дугаарын утсаар болон c2grants@gmail.com хаягаар холбогдоно уу. Мөн орон нутагт ажлын цагаар доорх утсаар холбогдон мэдээлэл авч болно.
- Өвөрхангай аймаг, Арвайхээр сум – 88124728 (Л.Цэвэлмаа, Өвөрхангай аймгийн БОАЖГ мэргэжилтэн)