Волейболын насанд хүрэгчдийн 2022 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт 2022 оны 04 дүгээр сарын 23-аас 30-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд Улаанбаатар хот, Хөвсгөл, Орхон, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай зэрэг аймгаас 22 багийн тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөнөөс:
Эрэгтэй багаас алтан медалийг ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай, ОУХМ Э.Батхүү ахлагчтай UCM баг, мөнгөн медалийг Тэнүүн-Огоо ХХК-ийн Э.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай, ОУХМ М.Мягмарсүрэн ахлагчтай Тэнүүн-Огоо баг, хүрэл медалийг Х.Рэнцэндорж дасгалжуулагчтай, З.Баярт ахлагчтай Өмнөговь аймгийн Шанхтранс баг.
Эмэгтэй багаас алтан медалийг Спортын мастер н.Эрдэнэбат дасгалжуулагчтай, ОУХМ Л.Нарантуяа ахлагчтай, Өвөрхангай аймгийн Хашхан баг, мөнгөн медалийг Тэнүүн-Огоо ХХК-ийн Э.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай, ОУХМ А.Батжаргал ахлагчтай Тэнүүн-Огоо баг, хүрэл медалийг Н.Энхтуул дасгалжуулагчтай, Спортын мастер н.Солонго ахлагчтай Сидар баг тус тус медалийн эзэд боллоо.