Цахим хөгжил, харилцаа холбооны яам, "И-Монгол" академийн хамтарсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “E Mongolia” улсын төсөвт үйлдвэрийн газрын хамтарсан баг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Нэвтрүүлэлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Буднямаар ахлуулсан тус ажлын хэсэг энэ 7 хоногийн туршид Арвайхээр хотноо ажиллах бөгөөд дээрх хугацаанд;
Төрийн олон шатлалт, орон нутгийн шинж чанартай үйлчилгээнүүдэд хөгжүүлэлт хийж, “E Mongolia” сүлжээнд нэгтгэн нэвтрүүлэх;
“E Mongolia” мобайл аппликэйшнийг ашиглаж, төрийн үйлчилгээг цахимаар авах мэдлэг, чадварыг иргэд, төрийн албан хаагчдад олгох;
“E Mongolia” төрийн нэгдсэн цахим сүлжээг иргэд, олон нийтэд сурталчлах;
“Цахим Өвөрхангай” хөтөлбөрийг боловсруулан баталж хэрэгжүүлэхэд заавар зөвлөмж өгөх чиглэлээр ажиллах юм.
Ажлын хэсгийнхэн аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын даргатай санал солилцож, мөн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцсан ба тус төвөөр үйлчлүүлж байсан иргэдэд “E Mongolia” -г ашиглан үйлчилгээ авах зааварчилгааг өгөв.
2022-05-09 17:51:30