• Албан ёсны цахим хуудас
"E MONGOLIA" нэгдсэн сүлжээг хэрхэн ашиглах талаар заавар, зөвлөгөө өгч байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн байгууллагын албан хаагчид, цахим сүлжээ хариуцсан операторууд, Арвайхээр сумын ард иргэдэд "E Mongolia" нэгдсэн сүлжээг хэрхэн ашиглах талаар заавар, зөвлөгөөг өгч, мэдээллийн технологийн ур чадварыг олгож байна. Өнөөдөр 10 цагаас аймгийн Хөгжимт драмын театрт хүрэлцэн ирснээр та энэхүү ур чадварт суралцаж, мэдээллийн технологийн мэдлэгийг олж авах болно. Мөн маргааш буюу 05 дугаар сарын 13-ны өдрийн 11:00-17:00 цагт аймгийн Аюушбаатарын талбайд төрийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулагдаж, иргэд, олон нийтэд цахим хэлбэрт шилжсэн үйлчилгээг танилцуулж, арга зүйн заавар, зөвлөгөө өгч ажиллана.
ИРГЭД ТА БҮХНИЙГ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОХЫГ УРЬЯ????

 

2022-05-12 09:28:51