• Албан ёсны цахим хуудас
Арвайхээр сумын иргэд багийн Засаг даргын тодорхойлолтыг цахимаар авна.
Өвөрхангай аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг E-mongolia системд нэвтрүүлэх ажил хийгдэж, цахим үйлчилгээ үзүүлэх шийдвэрлэх ажилтнууд болон системийн админууд ашиглалтын сургалтад хамрагдаж байна. Яг одоо Арвайхээр сумын 13 багийн Засаг дарга нар хэрхэн E-Mongolia системийг ашиглаж багийн Засаг даргын тодорхойлолт олгоход суралцаж байна.

 

2022-05-12 18:42:51