Аймгийн баяр наадмын үндэсний сурын харвуул тэмцээнд нийт 30 гаруй харваачид оролцлоо. Тэмцээнд насанд хүрэгчдээс Уянга сумын харваач, Спортын мастер М.Чойгийдагва, Гучин-Ус сумын харваач Ц.Чанцалмаа нар түрүүлсэн бол дэд байрт Нарийнтээл сумын ЕБС-ийн сурагч Ч.Өлзийбадрах, Богд сумын уугуул, аймгийн МХГ-ын харваач Д.Цэцэгмаа нар шалгарч, Уянга сумын харваач, Спортын дэд мастер О.Чулуунбат, Төгрөг сумын харваач П.Чулуунбат нар гутгаар байр эзлэв.
Өсвөрийн харваачдын тэмцээнд хөвгүүдээс Нарийнтээл сумын ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагч Ч.Өлзийбадрах, Арвайхээр сумын Мэргэд сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Дагваренчин, Гучин-Ус сумын ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Аюуш нар эхний гурван байр эзлэсэн бол охидоос Нарийнтээл сумын ЕБС-ийн 9 дүгээр ангийн сурагч А.Даваадулам, Нарийнтээл сумын ЕБС-ийн 7 дугаар ангийн сурагч Б.Энхмандах, тус сумын ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагч Ч.Мөнхбаяр нар шалгарлаа.