• Албан ёсны цахим хуудас
ХУРДАН МОРЬДЫН УРАЛДААН НААДАМЧДЫН СЭТГЭЛД ХҮРЛЭЭ

   Эрийн гурван наадмын нэг болох хурдан морьдын уралдаан Өвөрхангай аймгийн баяр наадмаар амжилттай зохиогдож өндөрлөлөө. Хурдан азарганы уралдаанд Уянга сумын харъяат, Аймгийн алдарт уяач Д.Давааноровын саарал азарга алтан жолоо өргүүлсэн юм. Уг хурд аймагт нэг, суманд 4 удаа айрагдаж байжээ. Аман хүзүүнд Хужирт сумын харъяат, сумын алдарт  уяач Ц.Төмөрхуягийн хул азарга хурдаллаа. Гуравт Баянгол сумын харъяат, Аймгийн алдарт уяач Т.Ганзоригийн загал азарга, дөрөвт Тарагт сумын харъяат, Сумын алдарт уяач Ц.Ганбаатарын хул азарга, айргийн тавд Баянгол сумын харъяат, Аймгийн алдарт уяач Т.Ганзоригийн саарал азарга тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан юм.

   Их насны морьдын уралдаанд Хайрхандулаан сумын харъяат, Улсын манлай уяач Б.Отгоннасангийн  хүрэн морь  түрүүлж,  Тарагт  сумын харъяат, Сумын алдарт уяач Ц.Ганбаатарын хүрэн морь үзүүрлэлээ.  Хархорин сумын харъяат, залуу  уяач Д.Дагвадоржийн хондон, Зүүнбаян-улаан сумын харъяат, сумын алдарт уяач Ц.Хэнбээгийн хул, Хайрхандулаан  сумын харъяат, залуу уяач П.Дуламдоржийн хээр морь айргийн тавд хурдаллаа.

Хязаалан морьдын уралдаанд  Тарагт  сумын харъяат, Сумын алдарт уяачС.Пүрэвсүрэнгийн  хүрэл халзан, Уянга сумын харъяат, Аймгийн алдарт уяач Г.Ганбаатарын хээр, Богд  сумын харъяат, аймгийн алдарт уяач Ж.Самданжигмэдийн ягаан, Тарагт  сумын харъяат, залуу уяач Д.Доржхорлоогийн хул, Богд  сумын харъяат, Сумын алдарт уяач Д.Ганбатын шаазгай хязаалан эхний таван байрт хурдалсан байна.

Соёолон морьдын уралдаанд  Уянга  сумын харъяат, залуу  уяачМ.Эрдэнэбаярын зээрд халзан, Сант сумын харъяат, Сумын алдарт уяачТ.Мягмарчулууны хүрэн,  Б.Баярсайханы  хүрэн, Тарагт  сумын харъяат, Сумын алдарт уяач С.Доржваанчигийн хээр, Сант сумын харъяат, Сумын алдарт уяач Т.Мягмарчулууны зээрд соёолон эхний тавд хурдаллаа.

Шүдлэн морьдын уралдаанд Хайрхандулаан  сумын харъяат, залуу  уяач Б.Тогоохүүгийн хээр, Богд  сумын харъяат, залуу  уяач С.Ганболдын буурал,  Тарагт  сумын харъяат, залуу  уяач Э.Баянмөнхийн хүрэн, Баянгол  сумын харъяат, залуу  уяач Б.Нэргүйбаатарын хул, Тарагт сумын харъяат, залуу  уяач Д.Доржхорлоогийн шарга шүдлэн эхний тавд хурдалж, түмэн олноо баясгасан юм.

2013-07-15 22:47:05