Олимпийн алтан медальт Н.Эрхэмбаяр аваргыг угтан авч хүндэтгэл үзүүллээ.
Олимпийн алтан медальт Н.Эрхэмбаяр аваргыг угтан авч хүндэтгэл үзүүллээ. Бразилын Кашиас-ду-Сул хотод зохиогдсон Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV олимпийн наадамд Арвайхээр сумын II дугаар сургуулийн тусгай бүлгийн сурагч, "Самсун-2017" дифлимпийн мөнгөн медальт, дифийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Н.Эрхэмбаяр маань 65 кг-ын жинд барилдан алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг мандуулсан юм. Нутаг орныхоо нэрийг үргэлж өндөрт өргөж явдаг тамирчин хүүд болон багш Х.Пүрэвсүрэн, дасгалжуулагч Э.Баттүшиг нартаа баяр хүргэж, талархал илэрхийлье. Цаашдынх нь спортын замнал, ажил үйлст нь өндөр амжилтыг хүсье.
2022-05-24 16:57:54