• Албан ёсны цахим хуудас
Бат-Өлзий суманд бүтээн байгуулалтын ажил эхэллээ.
Бат-Өлзий сумын хуучин эмнэлэг нь аж ахуйн аргаар баригдсан, мөөгөнцөртсөн, ашиглах боломжгүй гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учраас 15 ортой өргөтгөлийн шинэ барилга барихаар өнөөдөр шав тавих ёслолыг хийж, “Бако констракшн” ХХК гүйцэтгэлийн ажлаа эхлүүллээ. Тус эмнэлэгт улсын төсвийн хөрөнгөөр түргэн тусламжийн суудлын автомашиныг нийлүүлсэн бөгөөд уг ажлын үр дүнд сумын 8 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх боломж нөхцөл бүрдэнэ. Мөн 6.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл хэрэгжүүлэхээр Барилга, хот байгуулалтын яаманд сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Хужирт – Бат-Өлзий сумдыг холбох 49 км хатуу хучилттай авто замын ажил удахгүй эхэлнэ.

 

2022-05-25 17:30:57