• Албан ёсны цахим хуудас
2014 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТАЛААР ИРГЭДЭЭС САНАЛ АВЧ БАЙНА

2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд иргэдийн санал авах хэлэлцүүлэг  Арвайхээр хотод 7 сарын 15-аас 19 хүртэл үргэлжилж байна. Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Арвайхээр сумын ЗДТГ-аас зохион байгуулж буй хэлэлцүүлгээр иргэдэд Орон нутгийн хөгжлийн сангийн тухай ойлголт өгч, 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг тайлагнахын хамт 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг танилцуулан санал авч байгаа юм.

Уг жагсаалтанд Àðâàéõýýð ñóìûí 3000 айл өрхийг утаа бага гаргадаг зуухаар хөнгөлөлттэй үнээр хангах, Арвайхээр хотын төвийн А зэрэглэлд орших байгууллагуудыг төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээнд холбох, Намнансүрэнгийн гудамжинд  900 метр авто зам барих, "Магнай трейд" ШТС-ын уулзвараас Мал эмнэлэг, 10 дугаар багруу 1230 метр авто замтавих, Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамжийг өргөтгөл, шинэчлэлийн ажил,  Дайрганы голын тариаланчдыг   цахилгаан эрчим хүчээр хангах,  Арвайхээр сумын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах гэхчлэн 19 ажлыг төлөвлөөд байна.

2013-07-16 22:42:18