471 ээж алдарт эхийн одонгоо гардан авлаа.
Өнөөдөр Өвөрхангай аймгийн хэмжээнд “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одонг 29, хоёдугаар зэргийн одонг 442 ээж гардан авч байна. Сонирхуулахад, “Алдарт эх”-ийн одонгоор энгэр мялааж буй хамгийн залуу ээж Баян-Өндөр сумын иргэн, 23 настай Г.Нансалмаа бол хамгийн ахмад нь Бат-Өлзий сумын иргэн, 51 настай Г.Нэргүй байна. Улс орны тусгаар тогтнолын баталгаа, хөгжил дэвшлийн үндэс болсон хүн амыг өсгөхөд хамгийн их хувь нэмрийг оруулж байдаг ээжүүдээ халуун баярыг хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
2022-05-31 15:01:29