• Албан ёсны цахим хуудас
Хүүхдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Хүүхдийн баярыг тохиолдуулан нас, насны төлөөлөл 100 гаруй хүүхэдтэй уулзалт хийж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо. Хүүхдүүдийн зүгээс аймаг, сумын болоод хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн байгууллагуудын удирдлагуудтай нэг ширээнд сууж, халуун дотно яриа өрнүүлж, өөрт тулгамдсан асуудал, бэрхшээлээ ярьж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Мөн аймгийн төв өргөжиж, хөгжөөд хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхүйц номын сан, усан бассейн, спорт заалууд, цэцэрлэгт хүрээлэн бий болсонд талархаж явдгаа хэлж байлаа. Гэвч цаашид гадна орчин дахь сагсны талбайг олноор байгуулж, тохижуулах, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нээлттэй ажиллуулах, сургуулийн гадна орчныг тохижуулах, гэр хорооллын зах орчмыг гэрэлтүүлэг, дэд бүтцээр хангах шаардлагатай байгааг хэлсэн юм. Түүнчлэн ахлах ангийн сурагчдад сургуулиа амжилттай төгсөх, мэргэжлээ зөв сонгох гэхчлэн санаа зовоосон олон асуудал тулгамддаг, түүнийгээ хэнд хэлэхээ мэддэггүй учраас сургууль бүрт сэтгэлзүйч ажиллуулж өгөөч гэсэн хүсэлт тавив. Хүүхдүүдээс хэлсэн санал хүсэлт бүрийг тэмдэглэн авч, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөөд байна.

 

2022-06-02 12:02:49