• Албан ёсны цахим хуудас
Их мастер Г.Мөнхгалын нэрэмжит шатрын тэмцээн Арвайхээр хотноо эхэллээ.
Их мастер Г.Мөнхгалын нэрэмжит шатрын тэмцээн Арвайхээр хотноо эхэллээ. Тэмцээнд 150 гаруй шатарчин оролцож байгаагаас их мастер цолтон тав байгаа нь тэмцээний цар хүрээ, ач холбогдлыг илэрхийлж байна. Монгол Улсын хэмжээнд шатрын их мастер 14 байгаагийн хоёр нь Өвөрхангай аймгийн уугуул Г.Мөнхгал, Б.Гүндаваа нар юм. Олон Улсын их мастер Г.Мөнхгалын нэрэмжит тэмцээн гурван өдөр үргэлжилнэ. Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчдадаа амжилт хүсье.

 

2022-06-27 09:06:33