• Албан ёсны цахим хуудас
Спортын баг, тамирчдаа алдаршууллаа.
Монголын тамирчдын болон Олимпийн өдрийг тохиолдуулан аймгийн спортын холбоодыг танилцуулан алдаршуулах, спортын төрлүүдээр үзүүлбэр үзүүлэх, шилдэг баг, тамирчдадаа шагналыг гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Аюуш баатрын талбайд зохион байгууллаа. Б.Ганбат тэргүүнтэй “Авзагын хүчтэн” үндэсний бөхийн холбоо, О.Азжаргал тэргүүнтэй Авто спортын холбоо, Р.Намгилрагчаа тэргүүнтэй “Алтан аргай” шагайн холбоо, И.Доржсүрэн тэргүүнтэй Бадминтоны холбоо, н.Ганбат тэргүүнтэй Нийтийн бүжгийн спортын холбоо, О.Батжаргал тэргүүнтэй Гранд гольфын холбоо, З.Буянбадрах тэргүүнтэй Софт волейболын холбоо, Ё.Сүхбаатар тэргүүнтэй Дартсын холбоо, Ч.Оюунсүрэн тэргүүнтэй Монголын мастеруудын Өвөрхангай аймаг дахь салбар хороо, О.Түвшинтөгс тэргүүнтэй Пауэрлифтинг, Бодибилдинг, Фитнесийн нэгдсэн холбоо, А.Сумьяа тэргүүнтэй Сагсан бөмбөгийн холбоо, Г.Мөнхтөр тэргүүнтэй Таеквандогийн холбоо, Х.Түвшинсайхан тэргүүнтэй Хөл бөмбөгийн холбоо, А.Дэмбэрэлдорж тэргүүнтэй Хүндийг өргөлтийн холбоо, Г.Дэлгэрмандах тэргүүнтэй Үндэсний сурын холбоо, Б.Мөнхжаргал тэргүүнтэй Чөлөөт бөхийн холбоо, н.Бямбасүрэн тэргүүтэй Жудо бөхийн холбоо, О.Сумьяасүрэн тэргүүнтэй Ширээний теннисний холбоо, А.Ишдорж тэргүүнтэй Шатрын холбоо тус арга хэмжээнд оролцлоо.

 

2022-06-27 09:10:28