• Албан ёсны цахим хуудас
СУВИЛАГЧИД АЖИЛ, МЭРГЭЖЛЭЭРЭЭ УРАЛДАВ

    Аймгийн Эрүүл мэндийн газраас “Эрүүл мэндийн салбарын хариуцлага хяналтыг сайжруулах жил”-ийн ажлын хүрээнд сувилагч, дархлаажуулалтын сувилагч нарын сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах мэдлэг, ур чадвар, стандарт мөрдөлтийн түвшинг тогтоох, харилцан туршлага солилцуулах зорилго дэвшүүлэн олон талт үйл ажиллгааг хэрэгжүүлж байна.  Энэ хүрээнд сувилагчдын ажил мэргэжлийн уралдааныг БОЭТ-тэй хамтран “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор 7 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

   Уралдааныг сувилагч, дархлаажуулалтын сувилагчдын гэсэн 2 ангилалтай явуулж, БОЭТ, сум, өрхийн ЭМТ-ийн нийт 95 сувилагч оролцов. Онол, дадлага шалгалтын нийлбэр дүнгээр тэргүүн байрт БОЭТ-ийн мэдээлэл хяналтын албаны сувилагч Ц.Лхамханд, дэд болон гутгаар байрт мэс засал гэмтлийн клиникийн сувилагч П.Цэрмаа, Д.Байгалмаа нар шалгарлаа. Удаах байрыг БОЭТ-ийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч П.Мягмарсүрэн, Уянга сумын ЭМТ-ийн сувилагч Б.Дорждулам, Есөнзүйл сумын сум дундын эмнэлгийн ахлах сувилагч Б.Бадамханд нар эзэллээ.     

    Дархлаажуулалтын сувилагчдаас тэргүүн байрт Хайрхандулаан сумын ЭМТ-ийн сувилагч Д.Цэдэвмаа, дэд байрт Нарны дөш ӨЭМТ-ийн Т.Жавзмаа, гутгаар байрт Хужирт сумын ЭМТ-ийн Д.Дэнсмаа нар шалгарав. Тэргүүлсэн сувилагч, дархлаажуулалтын сувилагч нарт тус бүр хүндэтгэлийн тууз, өргөмжлөл хадгалуулан, шагнаж урамшуулав.

    Сувилагчдын ажил мэргэжлийн аймгийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар сувилагчдын онолын мэдлэг өмнөх оноос 20%, гардан үйлдлийн ур чадвар 25%-иар тус тус нэмэгдсэн байна.

ЭМГ-ын мэргэжилтэн С.Дуламсүрэн

2013-07-19 00:44:58