АЙМАГТАА СУВИЛАГЧИЙН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАН ТӨГСӨЖ, АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ НЭЭЛЭЭ

Орон нутгийн эрүүл мэндийн салбарын сувилахуйн нөөцийг бүрдүүлж, нэг их эмчид 2 сувилагч байх ёстой гэсэн Эрүүл мэндийн яамны бодлого, зорилтыг хэрэгжүүлэх үүднээс АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай гэрээ байгуулж, орон нутагтаа сувилагчдыг бэлтгэж эхлэх гэж байна. Аймгийн Политехникийн коллежид сувилагчийн нарийн мэргэжлийн диплом олгох гурван жилийн сургалтын 2 ангийг нээсэн бөгөөд одоогоор 73 хүн бүртгүүлээд байна.
2022-08-23 09:32:27