• Албан ёсны цахим хуудас
Хэлтэс, албадын дарга нарт үүрэг чиглэл өглөө
Өнгөрөгч долоо хоногийн ажлын өдрүүдэд аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 70321111 утсаар 12 иргэн хандаж, 13 асуудлыг уламжилжээ. Мөн 1275 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авсан бөгөөд үүнээс хамгийн олон буюу 430 нь иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг авсан байна.
Барилгын ажлаас болоод айл өрхүүд ая тухтай амьдарч чадахгүй байгаа, зарим цэцэрлэгүүд хүүхдийг харьяаллын дагуу авахгүй байгаа, тогны хэлбэлзлээс болж айл өрхүүдийн цахилгаан хэрэгсэл шатаж байгаа талаар иргэд санал, гомдол тавьсан байна.
Аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар иргэдийн гомдол, мэдээлэлтэй уялдуулан хэлтэс, албадын дарга нарт үүрэг чиглэл өглөө. “Шуурхай хурал дээр салбарынх нь асуудал байнга яригддаг, ажлаа хийдэггүй, хариуцлагагүй удирдах албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна” гэдгийг аймгийн Засаг дарга мэдэгдлээ.

 

2022-09-06 00:00:00