Өвөрхангай аймгийн ЗДТГ, "Арвагар хээр" МСУХ-оос "Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгүүд" даншиг наадмыг 8 сарын 23,24,25-ны өдрүүдэд Арвайхээрийн талд орших Монгол түмний морин их шүтээний дэргэд зохион байгууллаа. Дэлхийд "Морьтон Монгол" хэмээн алдаршсан нэрээ дархалж, морьдоо дээдлэх ухаан, соёлыг хойч үедээ өвлүүлэхэд онцгой анхааран ажиллаж буй “Арвагар хээр” МСУХ-оос 2007 онд “Монгол түмний морины их шүтээн” цогцолборыг босгон байгуулж байсан агаад үндэсний баяр наадамд 4-ээс дээш түрүүлсэн дөрвөн азарга, 3 түрүүлсэн дөрвөн их морьдын хөшөөг залах хүндэтгэлийн арга хэмжээг дээрхи өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Тодруулвал 1956,1958,1960,1962 онд төрийнхөө наадамд түрүүлэн, 1954,1957,1959 онуудад аман хүзүүнд хурдалсан Төв аймгийн Баян сумын уяач Ж.Шийтэрийн “Засаг төрийн төрийн зандан ширээ” зээрд, 1952,1955,1959,1961 онд төрийнхөө наадамд түрүүлэн, 1953, 1960, 1963 онд тус тус айрагдсан Төв аймгийн Баянжаргалан сумын уяач З.Даваанэрэнгийн “Мөнх төрийн мөнгөн магнай” хүрэн халзан, 1980, 1986,1988,1989 онд төрийнхөө наадамд түрүүлэн 1985 онд айрагдсан Төв аймгийн Баянцагаан сумын уяач М.Данзаннямын “Ажнай” хүрэн, 2000, 2002, 2004, 2007, 2008, 2009 онд төрийнхөө наадамд түрүүлэн 2001,2003 онд тус тус айрагдан, Монголын хамгийн хурдан хүлгээ шалгаруулдаг Их хурд-3 уралдаанд түрүүлж Их хурд-4 уралдаанд аман хүзүүдэж, Улсын бүсийн уралдаанд 4 түрүүлж 2 айрагдсан Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны “Амгалан төрийн ажнай шарга” шарга азарга, 1961, 1965,1966 онд төрийнхөө наадамд түрүүлэн , 1958, 1962, 1968, 1971, 1972 онд тус тус айраөгдсан Төв аймгийн Баянцагаан сумын уяач Банзрагчийн “Аварга зээрд”, 1997, 1999, 2000 онд төрийнхөө наадамд түрүүлэн, 2001 онд айрагдан 2000 онд улсын бүсийн уралдаанд түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын МУ-ын Манлай уяач Д.Ганбаатарын “ Дархан түмэн эх” Зээрд халзан, 1956,1958,1959 онд төрийнхөө наадамд түрүүлэн, 1957 онд айрагдсан Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Д.Галын хүрэн, 1985,1986,1988 онд төрийнхөө наадамд түрүүлсэн Төв аймгийн Баян өнжүүл сумын уяач Ханддоржийн хонгор халзан морины хөшөөг ийнхүү дархалж, моринд хайртай Монголчуудын түүхэнд мөнхжүүлж байна.
Энэхүү даншиг наадмын үеэр хурдан морь цоллоочдын болон дэмбээчдийн уралдаан болж, хос морьтонг шалгаруулж, хүчит бөхийн барилдаан боллоо. Мөн газар, газрын шандаст хурдан хүлгүүд уяа сойлго шалган хурдалж, 73 азарганаас Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Баяртогтохын зээрд, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Азбилэгийн цавьдар, Дундговь аймгийн Луус сумын уугуул, МУ-ын Манлай уяач Д.Эрдэнэчулууны хүрэн, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул Энхтуяагийн хүрэн, Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул Түвшингийн хүрэн азарга эхний таван байрт хурдлан уясан эзэн, унасан хүүхдээ баясгалаа.
Их насны 223 морь хурдалснаас Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Даваадоржийн хээр, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Алаг-Уулын хар, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Доржсүрэнгийн хул, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул Болдбаатарын хар, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Батсүхийн сартай хүрэн морь айргийн тавд шалгарлаа.
105 соёлонгоос Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Буянхүүгийн буурал, Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батхуягийн бор, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ундрахын бор, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Б.Бадраагийн Товгор хээр, Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул Баярбатын борлог соёолон эхний тавд хурдлав.
Хязаалан насны 11 мориноос Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Жүгдэрнамдагийн хар, Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, аймгийн Аладрт уяач П.Цэгмидийн хул, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Нохойцагааны зээрд, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Доржчулууны зээрд, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Пүрэвсүрэнгийн зээрд халзан эхний тавд шалгарлаа.
145 шүдлэнгээс Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Баянмөнхийн хүрэн үрээ, Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул Эрдэнэбилэгийн хул, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул Ганбаярын хээр, Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул Ганболдын буурал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Балжиннямын халзан шүдлэн хурдалж, 120 дааганаас Төв аймгийн Заамар сумын уугуул Бөөдийн бор, Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул,аймгийн Алдарт уяач П.Одонбаатарын халиун, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул Хаянхарваагийн бор, Архангай аймгийн уугуул Гэрэлтийн хар, Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул, Галтхүүгийн хонгор даага тус тус айргийн тавд хурдалжээ.