Хужирт сум дахь Цаг уурын өртөө шинэ барилгатай боллоо.
Хангайн бүсийн агаарын төлөв байдалд байнгын хяналт тавьж, судалгаа шинжилгээ хийж, цаг уурын бодит мэдээллээр олон нийтийн хэрэгцээг хангах, сэрэмжлүүлэх чухал үүрэгтэй тус албаныхан 1946 онд анх байгуулагдсан цагаасаа нэг барилгад үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Тиймээс алба хаагчдын ажлын ая тухтай байдлыг бүрдүүлэх, техник төхөөрөмжийг стандарт нөхцөлд байршуулах үүднээс 130 м2 талбай бүхий 10х6 хэмжээтэй, 5 өрөө, 2 давхар барилгыг улсын төсвийн 400 гаруй сая төгрөгөөр хугацаанаас нь өмнө гүйцэтгэн ашиглалтад оруулж байна.
2022-10-31 14:24:13