• Албан ёсны цахим хуудас
"Дэлгэрэх гол" төслөөр 1.6км голын голдирлыг шулуутгалаа.
Сүүлийн 10 жил дэх томоохон бүтээн байгуулалтын нэг бол “Дэлгэрэх гол” төсөл юм. Усархаг борооны улмаас эрэг нь эвдэрч, ойролцоох айл өрхүүд үерийн усанд автдаг байсан эрсдэлийг арилгах зорилгоор голын голдирлыг шулуутгах, ус хуримтлуулах хөв байгуулах төслийг 2014 онд эхлүүлж, улс, орон нутгийн төсвийн 1867.4 сая төгрөгийн хөрөнгөөр;
???? 53.7 мянган м3 ус хуримтлуулах хүчин чадалтай хөв байгуулж
???? 1680 метр газарт голын голдрилыг шулуутгаж
???? 390 метр хатуу хучилттай авто зам шинээр тавьсан.
???? “Дэлгэрэх гарден” буюу 22.7 мянган м2 талбай бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж,
???? 750 м урт дугуйн зам
???? 1500 м2 явган хүний зам тавьсан.
???? 10 мянган м2 талбайг зүлэгжүүлэн
???? голын голдрилын дагуу 25 мянга гаруй мод бутыг тарьж ургуулсан байна.
Сүүлийн 10 жилд төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 160 га талбайд эко орчинг бүрдүүлээд байна.

 

2022-11-01 10:44:05