• Албан ёсны цахим хуудас
Мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
“Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ нь Арвайхээр суманд 5 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар ашиглаж, жилд 40-50 мянган модны суулгацаар орон нутгаа хангах зорилготой ажиллаж байна. Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч, Зорилтот жилийн ажлыг зохион байгуулах хорооны дарга И.Доржсүрэн, аймгийн БОАЖГ-ын дарга Г.Баясгалан болон мод үржүүлгийн газрын төлөөлөл бүхий хүмүүс тус талбайн үйл ажиллагаатай танилцлаа. “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-аас энэ жил 36100 м2 талбайг хагалж, хайлаас, улиас, гүйлс, бүйлс, шархуайс, бургас, чацаргана зэрэг мод бутыг тарьсан ба өвөл, зуны хүлэмж барих, гүнийн худаг гаргах, орчноо тохижуулах зэргээр олон ажлыг амжуулаад байна. Аймаг, сумаас тус байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, эрчим хүчээр ханган өвлийн хүлэмж, хайс хашлаганы санхүүжилтыг шийдвэрлэн өгсөн юм.

 

2022-11-16 15:28:25