• Албан ёсны цахим хуудас
Польшийн соёлын өдөрлөг боллоо.
Монгол Улс дахь Польш Улсын Элчин сайдын яамнаас “Польшийн соёлын өдөрлөг”-ийг Хархорин, Арвайхээр суманд зохион байгуулж байгаа бөгөөд 1246 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод айлчлан ирж байсан польш санваартан Бэнэдикт Полакийн дурсгалд зориулсан хөшөөг Хархорин суманд босгож, түүхэн үйл явдлыг олон нийтэд сурталчиллаа. Мөн өнөөдөр БНПУ-ын жаз дуучин, “Евровижн – 1999” уралдааны тэргүүн байрын шагналт Анна Мариа Ёопек аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчидтэй хамтран бэсрэг тоглолтыг зохион байгууллаа. Үүнтэй хамтатган Польшийн хөгжмийн алдарт зохиолч Фридерик Шопены үзэсгэлэнг толилуулж байна. Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко энэ үеэр хэлэхдээ “Өвөрхангай аймаг, Польш Улсын найрамдалт харилцаа 800 жилийн өмнөөс эхэлсэн” болохыг онцлоод цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Краков, Вроцлов хэмээх хоёр хоттой Арвайхээр, Хархорин сумыг найрамдалт харилцаатай болгохоор аймгийн удирдлагуудтай ярилцсанаа дурдав. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнг холбогдох хүмүүсийн хамт тус хотуудад айлчилж, албан ёсны гэрээ хэлцэл хийхийг урьлаа.

 

2022-11-21 16:51:12