2023 оны Төсвийн төслийг аймгийн ИТХ-д өргөн барилаа.
Өвөрхангай аймгийн 2023 оны төсвийн төслийг аймгийн Засаг дарга А.Ишдорж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа. УИХ-аас Өвөрхангай аймгийн 2023 оны төсвийн орлогыг 19.844.552.4 төгрөг, суурь зарлагыг 39.122.656.6 төгрөг, санхүүгийн дэмжлэгийг 19.278.104.2 төгрөгөөр тус тус баталсан. “Төрийн хэмнэлтийн тухай" хуулийн дагуу 2023 онд төрийн байгууллагуудад бүтэц, орон тоог нэмэгдүүлэхгүй, харин ЗЗНДНТУТХ-ийн өөрчлөлтийн хүрээнд сумдын анхан шатны орлого нэмэгдэж байгаа” хэмээн аймгийн Засаг дарга онцоллоо. Төсвийн төслийг гардан авах үеэр аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж “Хуулийн хугацаанд төслөө өргөн барьж байгаад талархаж байна” гээд ирэх онд аливаа шинэ бүтээн байгуулалтыг өрнүүлэхгүйгээр, хуучин хийснээ сэргээн засварлах чиглэлийг сумдад өгөх, хөдөө орон нутагт эмч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулахад онцгой анхаарах шаардлагатайг хэлсэн юм.
2022-11-25 14:31:05