• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 80.1 хувьтай дүгнэлээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Хурлаар аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5 бүлэг, 61 заалт, 338 арга хэмжээний эхний хоёр жилийн хэрэгжилтийг 80.1 хувь буюу хангалттай хэмээн дүгнэлээ. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 608.3 тэрбум, 2022 оны урьдчилсан дүнгээр 670.0 тэрбум төгрөгт хүрч, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2021 онд 59.2 тэрбум, 2022 оны урьдчилсан дүнгээр 62.0 тэрбум төгрөгт хүрч өссөн үзүүлэлттэй байна. Улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сүүлийн 2 жилийн хугацаанд 189.5 тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж ажиллалаа.

 

2022-12-02 15:25:52