• Албан ёсны цахим хуудас
МАГИСТРЫН СУРГАЛТАД ЭЛСЭЛТ АВНА

 

 

 

 

 

 

 

Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн “МАГИСТР”-ын зэрэг олгох “улирал”-ын сургалтын элсэлтийн бүртгэл зохион байгуулагдаж байна.

Элсүүлэх мэргэжлийн чиглэл, суралцах хэлбэр:          

  • Төрийн захиргаа
  • Төрийн удирдлага

УЛИРАЛ: Дараалсан бус улирлуудад 2 сар ажлаасаа түр чөлөөлөгдөн танхимд хичээллэнэ.

Суралцах нийт хугацаа: 1.5 хичээлийн жил

Бүртгэлийн хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын 307 тоот өрөөнд ажлын цагаар бүртгэл явагдана.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Бакалаврын зэрэгтэй
  • Голч дүн 2.7-оос доошгүй
  • Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн байж болно (Мэргэшүүлэх дипломын голч дүн 3.2-оос доошгүй).

Бүрдүүлэх материал:

  1. Магистрын сургалтад элсэхийг хүссэн өргөдөл (өргөдлийн маягтыг холбоосоор татаж авах)
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Бакалаврын зэргийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (Гадаадад сургууль төгссөн бол баталгаат орчуулгатай байх, энэ тохиолдолд ТҮЦ машины лавлагаа шаардлагагүй)
  4. Бакалаврын дипломын лавлагааг ТҮЦ машинаас авч, хавсаргах (ТҮЦ машины лавлагаагүй тохиолдолд бүртгэл хийгдэхгүй болохыг анхаарна уу)
  5. Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн бол дипломын хуулбар
  6. Эсээ (зөвлөмжийг холбоосоор татаж авах)
  7. 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
  8. Бүртгэлийн хураамж 25000 төгрөг

Хичээлийн жилийн сургалтын төлбөр: 3828000 төгрөг

Элсэлтийн шалгаруулалт: Элсэлтийн шалгаруулалтын дүнг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20.00 цагт Удирдлагын академийн цахим хуудсанд байршуулна.

Харилцах утас: 7032-2380, 96026704

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

2022-12-06 00:00:00