• Албан ёсны цахим хуудас
АРВАЙХЭЭРИЙН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ БҮРЭН ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙНА

     Өвөрхангай аймаг дахь инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай хийгдэж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Мон-2103” төслийн хүрээнд Онги голын сав газар усан хангамжийн эх үүсвэрийн 3 ширхэг худаг шинээр гаргах, 15.5 км-т ус дамжуулах шугам бүхий хуванцар янданг угсрах, хотын дотор 11.5 км-т цагираг шугам байрлуулах, өргөтгөлийн насос станц болон 1000 м/3 усан сан барих, ус түгээх 18 байр шинээр барьж, цагираг шугамд холбох 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам татах зэрэг ажлыг 5.5 тэрбум төгрөгийн өртөгөөр “Одкон холдинг” ХХК гүйцэтгэж байгаа юм. Уг бүтээн байгуулалт хийгдсэнээр Арвайхээрчүүд цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан ус хэрэглэх боломжтой болно.

     Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр сумын инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажил явагдаж, 7.9 км цэвэр усны шугам, 5.28 км бохир усны шугам шинээр тавин, ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Харин орон нутгийн хөрөнгө оруулалтаар 5 дугаар багийн “Од” хорооллын инженерийн шугам сүлжээний төлөвлөлтийг хийж, дулааны 0.74 км шугам, цэвэр усны 0.05 км шугам, бохир усны 0.9 км шугамын зураг төсвийг  “Мон-Энержи консалт” гарган, угсралтын ажил эхлээд байна. Энэхүү ажилд 1.389.0 сая төгрөг зарцуулахаас энэ жил 325 сая төгрөгийн ажил хийгдэнэ.

2013-09-02 19:58:46