• Албан ёсны цахим хуудас
"Нээлттэй Өвөрхангай" хөтөлбөрийн санал авах хэлэлцүүлэг боллоо.
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд орон нутгийг хөгжүүлэх, нийслэлээс орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих олон талт ажлыг шат шатанд хэрэгжүүлж эхэллээ. Өвөрхангай аймаг эдийн засаг, нийгмийнхээ хөгжлийг эрчимжүүлж, иргэдийг орон нутагт ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх замаар аймгийн хүн амыг арваас доошгүй хувиар нэмэгдүүлэх зорилтыг тавьж, “Нээлттэй Өвөрхангай” хөтөлбөрийг боловсруулаад байна. Тус хөтөлбөрийг танилцуулах, санал авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд С.Халтар болон аймаг, сумын удирдлагууд, байгууллагын дарга нар, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, бизнесийн салбар, иргэдийн төлөөлөл оролцож санал сэтгэгдлээ илэрхийллээ.

 

2023-01-23 10:09:04