2013-2014 оны хичээлийн жилд Өвөрхангай аймгийн хэмжээгээр 33 цэцэрлэгт 4300 хүүхэд, ерөнхий боловсролын 29 сургуульд 22100 орчим хүүхэд суралцаж байна. Үүнээс 2071 хүүхэд 1 дүгээр ангид шинээр элсэн оржээ.
Мэргэжлийн багш бүрэн хангагдсан төдийгүй 600 гаруй багш илүүдэлтэй байгаа юм. Боловсролын газарт ажилд орох хүсэлтэй 569 багшийн өргөдөл байсны дээр өнгөрсөн жил 308 багш шинээр төгсөн ирж өргөдлөө өгсөн бол энэ хичээлийн жилд 224 багш шинээр нэмэгдэн иржээ. Эдгээр багш нараас 30 гаруй нь л ажлын байраар хангагдсан байна. Монгол хэл, уран зохиол, түүх, нийгмийн ухаан, биеийн тамир, гадаад хэлний мэргэжлийн багш нар илүүдэлтэй, харин дуу хөгжмийн багш 20-иод орон тоогоор дутагдаж байна.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 2500 хүүхэд хүмүүжиж, 700 гаруй хүүхэд цэцэрлэгт орж чадалгүй гэрийн “сургууль”-даа үлджээ. СӨБ-ын баклавар түвшний багш цэцэрлэгийн хэмжээнд илүү, дутуугүй таарч байгаа бол туслах багшийн нөөц хангалттай байна.