• Албан ёсны цахим хуудас
“ӨВСНИЙ ҮНДЭС – ХҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ” ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТЭЭР НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХЭД БАГАЧУУДЫГ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД СУРЧ ХҮМҮҮЖИХ ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛНЭ.

Нарийнтээл сумын цэцэрлэгийн А байр 1988 онд ашиглалтад орсон, олон жилийн эдэлгээний явцад хуучирч, дээврээс дусаал гоожих, мөөгөнцөртөх, дулааны шугам хоолой задрах зэргээр эрсдэлтэй нөхцөл үүсээд байгаа юм.

Иймд Японы “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн санхүүжилтээр иж бүрэн засвар хийж, цэцэрлэгийн хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих таатай орчин бүрдүүлэхээр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч И.Кояматай төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

 

2023-02-17 14:47:20